Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Вэбийн мэдээллүүд
СУРГАН ХҮМҮҮЖЛИЙН ГУРАВ ДАХЬ АЛДАА
Хувийн үлгэрч жишээгээ, тавьж буй шаардлагын нэгдлийг дутуу үнэлэх явдал юм.
Нааштай зорилго чиглэлтэй, хүүхдийн сайн тал, шинж чанарыг төлөвшүүлэхэд эцэг, эхийн дэмжлэг нэн чухал болдог.
Гэр бүлд хүүхдийг нийгэмшүүлэх анхны үйл явц эхэлж, нийгмийн зан чанарын туршлагаа өгөх анхны хүмүүс нь эцэг, эх мөн.
Эцэг, эх гэр бүлийн бусад гишүүдээ дуурайнгаа хүүхэд зөвхөн хамаатан садантайгаа харилцаа хандлагаа үүсгэн илэрхийлж, нэвтрүүлж, төрсөн гэртээ олж авсан энэ харилцаагаа, хандлагын хир хэмжээ, дэг жаягаа гэр бүлээс гадуурхи хүмүүстэй харьцахдаа бас нэвтрүүлж хэрэглэдэг юм.
Иймд өөрийн хүүхдүүддээ эцэг, эх ямагт үлгэр дуурайлал үзүүлэн таниулах нь маш чухал. Хэрвээ хүүхэд увайгүй, ичгүүр сонжуургүй, эрээ цээргүй, харгис хэрцгий, хорон санаатай хүмүүсээс үлгэр жишээ авбал хор хөнөөлөөс өөр юу авчрах билээ?
Доктор профессор гэр бүл судлаач Т. Намжил

дэлгэрэнгүй
СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ХОЁР ДАХЬ АЛДАА
Хүүхдийн нас, биеийн онцлогийг сэтгэл зүйн талаар хангалттай сайн мэдэхгүй байх. Энэ алдаа нь:
-    хүүхдийн сэтгэл зүй дэх нас, биеийн онцлогийг тооцоолж чадаагүй,
-    -хүүхэдтэй урьдын адил / насны үеэр нь/  харьцахад  нилээд  хэмжээгээр үргэлж илэрч гардаг.
Эцэг.эхийн ийм байдал нь янз бүрийн сөрөг үзэгдлийг бий болгодог .
Ялангуяа хүүхдийн өсвөр насанд нь сөрөг байдал улам тод илэрч гардаг.
Хүүхдийн өсвөр насны отгон үеийн эхэнд "Насанд хүрэх мэдрэхүй" өөрийгөө том хүн гэж төсөөлөх, хүүхдийн өөрийн нь бодол, санаачлага нь насанд хүрэгчдээс хамааралгүй байх зэрэг нь хэлбэржин тогтдог.
Сургуулийн өмнөх наснаас өсвөр насанд шилжих шилжилт нь маш эрчимтэй байдаг төдийгүй, эцэг эхчүүд ч хүүхдийнхээ сэтгэл зүйд гарч буй амин чухал өөрчлөлтүүдийг ойлгож мэдэхэд тийм ч амаргүй байдаг.
Доктор профессор гэр бүл судлаач Т. Намжил
дэлгэрэнгүй
СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЭГ ДЭХ АЛДАА
ЭЦЭГ, ЭХИЙН СЭТГЭЛ САНАА, ХАЙРЫН ИЛРЭН ГАРАХ ОНЦЛОГИЙН ТАЛААРХИ БҮРУУ ОЙЛГОЛТ
Магадгүй өнөөгийн нилээдгүй тооны гэр  бүлд ухаалаг хайрын үндсэн дээр хүүхэдтэйгээ  эцэг, эхчүүд өөрсдийн харилцаа хандлагаа бий болгон тогтоож чадахгүй байна.
Энэ нь ямар байдлаар илэрч байна вэ?
Хүүхдээ хувийн өмч шигээ үздэг эцэг эхчүүд хүүхдийнхээ адармаатай зангий нь хурдан дарахын тулд ,эсвэл байнга шийтгэхдээ хатуу /харгис хэрцгийдүү/ арга хэрэгслийг хэрэглэх эсвэл хүүхэдтэйгээ байх цаг заваа ямар нэгэн аргаар хойшлуулах, хүүхэддээ бүрэн эрх чөлөөг олгох замаар хэт халамжилж хайрладаг.
Эцэг, эхчүүд энэ бүхнийг хүүхдийнхээ сайн сайхны төлөө хийж байна гэж итгэн үүгээрээ амьдрахад нь тусалдаг гэж боддог.
Тийм биз дээ
Энэ нь хүүхдийн хувьд алдаагаа ойлгоход оройтсон байдаг. Тэгээд хүүхдийнхээ бие хүний хүмүүжилд төлөвшилтийг аль нэг хэмжээгээр засч залруулахад бүр боломжгүй  үед нь эцэг, эхчүүд алдаагаа ойлгодог.

Доктор профессор гэр бүл судлаач Т. Намжил
дэлгэрэнгүй
Гэр бүлийн сурган хүмүүжүүлэх зүйн нийтлэг алдаанууд
Нийтлэг алдаануудыг ухаарч ойлгоход танд туслая. Гэр бүлийн сурган хүмүүжилд байнга тохиолдож байдаг нийтлэг алдааг гурван хэсэгт хувааж болно.
Доктор профессор гэр бүл судлаач Т. Намжил

дэлгэрэнгүй
Алдаа чухам юунаас үүсч байна вэ?
Сэтгэл зүйчид эцэг эхийн хүүхэддээ ханддаг харилцааг судлаад алдааг юуны өмнө хоёр зүйлээс үүсдэг гэж үзэж байна. Энэ нь:
1-рт. Хүүхдийнхээ зан авир, төлөв байдлыг хянах;
2-рт. Хүүхэддээ сэтгэл хөдлөлөөр харьцах байдал.
Энэ хоёрын аль нэгийг, эсвэл хоёуланг зэрэг зөрчвөл хүүхдийнхээ хөгжил, төлөвшилд ноцтой гэм учруулна.
Доктор профессор гэр бүл судлаач Т. Намжил

дэлгэрэнгүй
Өрх /гэр/ бүлд гарч буй өөрчлөлт
Эцэг, эхчүүд өөрсдийн сурган хүмүүжүүлэх байдал, төлөв ямар байгааг төдийлөн анхаараагүйгээс үр хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа нэг мэдэхнээ /дуртай ч, дургуй ч/ алдаа гаргахад хүргэх болсон явдал.
Доктор профессор гэр бүл судлаач Т. Намжил
дэлгэрэнгүй
ӨРХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААН ДАХЬ ХҮҮХДИЙН 0Р0ЛЦ00
Өрх гэрийн эдийн засгийн харилцаанд эхнэр нөхрийн үүрэг, оролцоо хамгийн чухал бөгөөд уг харилцаанд хүүхэд ч гэсэн гол байрыг эзэлдэг. Тиймээс гэр бүлийн эдийн засгийн мэдлэг, ойлголтыг хүүхдэд зааж ойлгуулах хэрэгтэй бөгөөд уг асуудлаар хичээл сургалт болгон дадлагажуулбал илүү ур дүнтэй юм.
Улаанбаатар дээд сургуулийн багш гэр бүл судлаач Б.Оюунсүрэн


дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats