Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Монгол бэрийн онцлогоос
Монгол эмэгтэй хадамд гарч бэр болсон ч овогоо өөрчилдөггүй. Жишээ нь: Чингис хааны их хатан Хонхирад Бөртэ үжин Чингис хааны эхнэр болоод Боржигон Бөртэ болоогүй. Орчин үед монгол бэр мөн л нөхрийн овгийг авдаггүй хэвээр. Харин Ёвроп, Америк тивд эхнэр хүн нөхрийнхөө овгийг авдаг.

Доктор профессор гэр бүл судлаач Т. Намжил 
дэлгэрэнгүй
Бэрээ сонгон шинжихдээ:
- Удам угсаа
- Намба төлөв
- Амны бэлэг
- Нүүрний бүян
- Үйлэнд хэр уран эсэх
- Хань   нөхөр,   настанд   хэр   халамж, түшигтэйг
- Мэнгэ жил тохирох зэргийг анхааран үздэг байв

Доктор профессор гэр бүл судлаач Т. Намжил 
дэлгэрэнгүй
Бэрийг сонгохдоо чухал ямар талыг илүү анхаардаг вэ?
- Царай зүс харахгүй
- Ухаан санаа сайтай
- Унд усаар сайн
- Малд нүдтэй
- Ажигч гярхай

Доктор профессор гэр бүл судлаач Т. Намжил 
дэлгэрэнгүй
Бэр дархлах ёсон. Дархан бэр
Сурвалж материал ном зохиолоос үзэхэд монголчүүд хэдий үеэс ямар учраас бэрийг дархлах болсон ямар эрх үүрэгтэй  байсан талаар өөрөөр хэлбэл дархан бэрийн талаар өгүүлсэн нь бага ажээ.
Юуны өмнө "Дархан" өргөмжлөлийг монголчуудын дунд хэзээнээс хэрэглэх болсныг сонирхон үзэх нь зүйтэй. "Монгол хэлний товч тайлбар толь"-д "Дархан" гэдэг үгийг " урьдын цагт алба татвар зэргийг үзэхгүй эрх олсон хүн цол хэргэм..." гэжээ.

Доктор профессор гэр бүл судлаач Т. Намжил 
дэлгэрэнгүй
"ЭМЭГТЭЙ (ЭХНЭР) ХҮН АЙЛ ГЭРИЙН ЭРДЭНЭ"
Дорно дахины ёсонд эмэгтэй хүний сайн, муу шинжийг:
• Дотоод буюу чанарын
• Гадаад   буюу   өнгөний   шинж   гэж

Доктор профессор гэр бүл судлаач Т. Намжил  дэлгэрэнгүй
Монгол эмэгтэйн эрхэм шинжүүд:
Монголын эмэгтэй (эхнэр)-н дүр төрийг дотоод сэтгэл талаас нь авч үзэх нь чухал байдаг. Монгол эмэгтэйчүүд бусад орны бүсгүйчүүдийг бодвол үг яриа цэгцтэй, үнэн зөвийг эрхэмлэсэн, үзэсгэлэн төгөлдөр, ичиж эмээхээ сайтар ухаарсан, асран халамжлахдаа сайн зэрэг зүйлээрээ давуу талтай байдаг. Харин бусад шинжээрээ ойр төсөөтэй байж болно.

Доктор профессор гэр бүл судлаач Т. Намжил 
дэлгэрэнгүй
Эхнэр хүний 9 эрдэмд:
1. Өнгөнд цэвэр
2. Үйлэнд уран
3. Үрд энэрэлтэй
4. Үргэлж цэмцгэр

Доктор профессор гэр бүл судлаач Т. Намжил 
дэлгэрэнгүй
Сайн хүүхний шинж
• Сайн гэр бүлийн дундаас гарч,тэднийхээ сургааль заавраар хүмүүжсэн байх.
• Өвчин эмгэггүй, эрүүл саруул байх
• Эрдэмд номтой, ухаан тавиу, юмны наад цаадыг тунгаан бодож чадах.
• Эцэг,эх ахмад дээдсийн үг сургаалийг сонсдог, дагадаг байх.

Доктор профессор гэр бүл судлаач Т. Намжил 

дэлгэрэнгүй
Сайн хүүхнийг таних зарим шинж
Яриа хөөрөө, хөдлөл байдал нь аядуу зөөлөн, хэний ч сэтгэлд нийцэх, хатуу ширүүн үг хэлэхийг тэвчдэг, юм бүхэн дээр эв зүйг эрхэмлэдэг, хүнийг их бага гэж ялгахгүй, тэднээс үг сонсохыг хичээдэг, ахлах захлах ёс горимыг барьдаг, санаа сэтгэл шулуун, нэг барьсан чигээ хэзээ ч алддаггүй

Доктор профессор гэр бүл судлаач Т. Намжил 
дэлгэрэнгүй
Муу эхнэрийн шинж
Эцэг эх лүгээ зорчин хэрэлдэгч
Эр нөхрөө хочлон муулагч
Үр хүүхдээ эс сургагч
Үйл оёхыг үл мэдэгч
Эрт унтаж, орой босдог

Доктор профессор гэр бүл судлаач Т. Намжил 
дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats